1947 оноос 1958 он хүртэл ГХЯ-ны барилгын төв хэсэг, ажилтны орон сууцны хооронд баруун хэсэгт барилга байгаагүй байна.
БНМАУ-ын СнЗ-ийн 1957 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “ГЯЯ-ны ажилтан нарын хангамжийг сайжруулах тухай” 362 дугаар тогтоолын 6-р заалтад “ГЯЯ-ны конторын барилгын багтаамжгүй байдлыг харгалзан, одоогийн байрны нь баруун хэсэгт шинэ барилгыг нэмж барих, түүний зураг, төсвийг энэ онд багтаан зохиолгож гаргахыг Улсын барилгын хороо /н.Майдар/-т даалгасугай” хэмээсний дагуу ГЯЯ-нд өргөтгөл барих ажил эхэлжээ. Өргөтгөлийн барилгын зургийг 1957 оны 12 дугаар сард бэлэн болгож барилгын ажил 1958 оноос эхэлсэн бололтой байна. ГЯЯ-ны 1959 оны ажлын тайланд “яамны өргөтгөлийн ба складын барилга бариулахад зориулж батлагдсан 440.000 төгрөгийн барилгыг Барилгын газраар бариулж ашиглалтад оруулсан” гэснээс үзэхэд өргөтгөл 1959 онд ашиглалтад оржээ /1-2-214-69/
Энэхүү өргөтгөл нь баруун тийш харсан хаалгатай /одоогийн №23 өрөө/ байсан бөгөөд баруун хойд хэсэгт нь /одоогийн №17 өрөө/ дээш гарах шат байсан байна.
1976 онд ажилтны орон сууцны баруун хэсгийг албан байр болгон өөрчилж завсарласан байна. Энэ хэсэгт ДБҮААГ, ЮНЕСКО-гийн үндэсний хороо, Хилийн комисс үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд орон сууцны дотор талын орцны хаалгаар ордог байжээ. Өргөтгөл нь орон сууцны баруун хэсэгтэй 2 давхраар /одоогийн ОУБГ-ын байгаа хэсэг/ холбогддог байжээ. Сүүлд одоогийн баруун хаалгыг гарган, баруун талд байсан палконыг авч, цонхнуудыг нэгэн жигд болгон сольсон.