MN EN
Уншлагийн танхим

Дараах төрлийн баримтыг цаасан болон цахим хувиар уншлагын танхимаар ашиглуулна.

  • Хоёр болон олон талт харилцааны баримт
  • Тайлбар болон таг бичигдээгүй гэрэл зураг
  • Уншлагын танхимаар үйлчлүүлэх хугацаанаас хамаарч Архивын ерөнхий газрын даргын 2021.03.12-ны өдрийн А/24 тушаалд заасан үйлчилгээний хөлсийг төлнө.
Үйчлүүлэх хүсэлт гаргах

Үйлчлүүлэгч нь дараах хэлбэрээр хүсэлтээ гаргаж болно. Үүнд:

  • архивын байраар ирэх
  • онлайн хуудсаар дамжуулан хүсэлт илгээх /онлайн архивт байрлах "Санал хүсэлт" хэсэгт орно уу/
Бүрдүүлэх баримт
  • Архивын байранд ирж албан бичиг болон өргөдлөө өгч болно.
  • Цахим хаягаар илгээж болно. /өргөдлийн маягтыг татаж авах/
Хориглох зүйл
  • эх баримтад гэмтэл учруулах
  • аюулгүй савтай цэвэр уснаас өөр төрлийн ундаа, хоол авч орох
  • архивын ажилтны зөвшөөрөлгүй хуулбар хийх
  • гар утсаар ярьж бусдад саад болох
  • уншлагын танхимын техник, тоног төхөөрөмжид гэмтэл учруулах
  • албан бичиг, өргөдөлд заасан сэдэв, хугацаанаас өөр баримт үзэхийг шаардах зэрэг болно.
  • Бид танд зориулалтын тээш хадгалах шүүгээгээр үйлчилнэ.
  • Архив нь согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, үйлчлэл нь гараагүй хэвийн бус, эрх зүйн чадамжгүй хүнд үйлчилгээ үзүүлэхгүй.
Хүлээх хариуцлага
Үйлчлүүлэгч нь зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хуульд заасан арга хэмжээг авна.
Тусгай нөхцөл
Хувийн гаралтай болон гэрээний дагуу хадгалж байгаа баримтыг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглуулна.
Төрийн болон хувийн нууцад хамаарах баримтыг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журамд заасны дагуу ашиглуулна.
Цахим хувьгүй баримтыг захиалга өгсөнөөс хойш 1 хоногийн дараа ирж үзнэ.
Гадаад орноос ирэх судлаач нь урьдчилан хүсэлтээ илгээн зөвшөөрөл авах шаардлагатай.
Ажиллах цаг
Даваа-Пүрэв: 9.00-12.00, 14.00-17.00
Бямба, ням гараг, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд амарна.
Баасан гарагт дотоод ажилтай тул нийтэд үйлчлэхгүй болно.