ЁСЛОЛЫН ДҮРЭМТ ХУВЦАС

Ёслолын дүрэмт хувцасыг анх ГЯЯ-ны төв аппаратад алба хашиж буй дипломат ажилтнуд 1948 оны хавар майн баяраар өмсөж ёслолын арга хэмжээнд оролцсон байна. Ёслолын дүрэмт хувцасыг:

-гадаад улсын ДТГ-ын тэргүүн итгэмжлэх жуурх бичгээ барих

-Ерөнхий сайд, ГЯЯ-ны сайдын цайллага, дайллага

-дипкорпусыг урьсан баярын хурал, жагсаал

-гадаад улсын төр, засгийн тэргүүнийг угтах, үдэх зэрэг арга хэмжээнд оролцохдоо өмсөж ёслолын хутга зүүдэг байв.