НҮБ-ЫН ГИШҮҮН БҮХ УЛСЫН ПАРЛАМЕНТАД ХАНДАН УРИАЛГА ГАРГАВ

1957 оны 07 дугаар сарын 08-нд БНМАУ-ын гурав дахь удаагийн Их Хурлын нэгдүгээр чуулганаас БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсэх явдлыг дэмжих тухай “НҮБ-ын гишүүн бүх улсын парламентад“ хандсан уриалга батлан гаргав. Уриалгад НҮБ-д элсэх тухай БНМАУ-ын шудрага хүсэлтийг дэмжсэн орнуудын парламентад гүн талархлаа дэвшүүлж, БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх асуудлын талаар өөрийн оронд олон нийтийн үнэн бодит санал сэтгэлийг бий болгоход тус дөхөм үзүүлж, үндэстнүүдийн их холбоонд зохих байр сууриа ойрын ирээдүйд эзлэхэд нь монголын ард түмэнд дөхөм үзүүлнэ гэдэг Их Хурлын депутатууд итгэж байгаагаа илэрхийлсэн байна