НҮБ-Д ЭЛСЭХЭЭР ГАРГАЖ БАЙСАН 1956 ОНЫ ӨРГӨДӨЛ

МАХН-ын Төв хорооны УТТ-ны 1956 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын 289 дүгээр тогтоолоор БНМАУ-ыг НҮБ-д авах тухай өргөдлийг дахин гаргахаар шийдвэрлэж өргөдлийг хавсралтаар баталжээ. БНМАУ-ын Засгийн газраас 1956 оны 09 дүгээр сарын 14-нд НҮБ-ын гишүүнд элсүүлэн авахыг хүссэн өргөдлөө дахин сэргээн тавьжээ.